ТАТВАРЫН ШИНЭ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОНО УУ.

0
7

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн харилцааг зохицуулах (гадагшаа чиглэлтэй) 35 журмыг олон нийтээр хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Хэлэлцүүлэг хийх 35 журмуудыг татвар төлөгчдөд судлах боломж олгох үүднээс 14 журмыг 2019/10/21-нд байршуулсан ба 21 журмыг 2019/10/29-нд хоёр хувааж байршуулсан болно. Та бүхэн зураг тус бүр дээр дарж нэг, хоёрдугаар ээлжээр хэлэлцүүлэх журам болон хэлэлцүүлгийн хуваарьтай танилцаарай.

Журмын төслүүдийг www.mta.mn сайтын “Журмын хэлэлцүүлэг” үндсэн цэсэнд байршуулсан бөгөөд Та төслүүдтэй танилцаж саналаа бэлтгэн хэлэлцүүлэгт оролцож саналаа илэрхийлэхээс гадна дараахь хэлбэрээр саналаа ирүүлж болно.

1. email хаяг: Gobisumber@mta.gov.mn, juram@mta.gov.mn,
2. Facebook хаяг: Говьсүмбэр аймгийн татварын хэлтэс, @MongolianTaxationPage,
3. Утсаар: 1800-1288, 70541288, 70543263

Та бүхнийг журмын хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг урьж байна.