БАРИМТАА БҮРТГҮҮЛЭЭД СУГАЛААНДАА ХАМРАГДАНА УУ. НӨАТ-ын урамшууллын 11 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 12-р сарын 15-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдах тул иргэн та 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2019 оны 12 дүгээр сарын 14-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдана. Таныг азын тэнгэр ивээг. таньд амжилт хүсэе.

0
12