БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ “ШИЛДЭГ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ” ШАЛГАРУУЛАЛТ

0
85
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 60 дугаар зарлиг, Монгол улсын Ерөнхий сайдаар ахлуулсан “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн 2018 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн ААНБ-ын дэргэд ажиллаж буй “Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөл”-үүдийн дунд зарласан уралдааны хүрээнд албан хаагчдынхаа хүүхэд, гэр бүлд ээлтэй эерэг орчин бүрдүүлж, шинэлэг санаачлага гарган ажилласан “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийг дараах шалгуур үзүүлэлтийн хүрээнд 2020-11-14-ны өдөр дараах шалгуур үзүүлэлтийн дагуу Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран шалгаруулллаа.
1. Зөвлөлийн гишүүд нь ”Хүүхэд хамгааллын бодлого”-той танилцаж хүлээн зөвшөөрсөн байх
2. Эцэг эхийн зөвлөл нь хийх ажлынхаа төлөвлөгөөг 1-2 жилийн хугацаатайгаар гарган хурлаар батлуулж, хэрэгжилтийг хангасан байх
3. Байгууллагын “ Хүүхэд хамгааллын бодлого”-ыг нийт ажилтан болон бусад иргэдэд сурталчилсан эсэх
4. Байгууллагын ажилтнуудын гэр бүлийн дэлгэрэнгүй болон хүүхдийн сургууль, цэцэрлэгт хамрагдалт, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн талаарх судалгаа
5. Байгууллагын ажилтны тоо, цар хүрээ, боломжид тулгуурлан байгууллагын дэргэд хүүхдийн өдөр өнжүүлэх төв, өрөө танхим гаргаж тохижуулсан эсэх
6. Бага насны хүүхэдтэй эцэг эхэд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх авах, эргүүлд гаргах, эцэг эхийн хуралд очих зэрэг цагийг зохицуулдаг эсэх
7. Хүүхэд хамгаалал, хүмүүжлийн эерэг арга, угийн бичиг хөтлөх, гэр бүлийн боловсрол олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, мэргэжлийн байгууллагатай хэрхэн хамтардаг эсэх
8. Ажилтнуудын дунд гэр бүлийг дэмжсэн уралдаан тэмцээн зохиох, эрүүл, зөв зан үйлтэй гэр бүлийг бий болгоход санаачлага гарган ажиллаж буй эсэх
9. Ажилтан, албан хаагчдад өөрийнхөө хүүхдийн сурлага, сурч буй орчинтой танилцан, хариуцан ажиллаж байгаа багш, удирдлагатай уулзах боломжийг бүрдүүлж буй эсэх
10. Эцэг эх болон хүүхэд асран хамгаалагч ажилтнуудад эцэг эхийн үүргээ биелүүлэх, хүүхдэдээ халамж анхаарал тавих боломжийг бүрдүүлдэг эсэх
11. Ковид 19 цар тахлын үед гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын асуудлаар тодорхой дүрэм журам гаргаж хэрэгжүүлж буй эсэх
12. Байгууллагынхаа “Шилдэг гэр бүл”-ийг шалгаруулан алдаршуулсан эсэх
13. Бусад шинээр санаачилсан үйл ажиллагаа гэсэн шалгуураар дүгнэлээ.
Аймгийн хэмжээнд 58 байгууллага зөвлөлөө байгуулан ажиллаж байгаагаас Төрийн болон төрийн бус нийт 20 аж ахуй нэгж байгууллагын “Эцэг эхийн зөвлөл” тайлан ирүүлснээс дараах байгууллагууд дээрх шалгууруудыг хангаж “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр шалгарлаа.
Үүнд:
Б. Болормаа эхлэгчтэй Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэг “Тэргүүн байр”, П. Энх-Оюун даргатай Татварын хэлтэс “Дэд байр” Д. Гансүх даргатай Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар “Гутгаар байр” Н. Тамир даргатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Ш. Отгонжаргал захиралтай Политехник коллеж тус тус “Тусгай байр”-нд шалгарлаа.
Энэхүү үйл ажиллагааны үр дүнд тус эцэг эхийн зөвлөлүүдийн үйл ажиллагаа нь тухайн байгууллагын онцлогт тохирсон Хөдөлмөрийн дотоод журам, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, гэр бүл, нийгмийн хүрээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахад хүлээсэн үүрэг, хариуцлага биелүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа идэвхжин тогтмолжиж сайн санаачлагыг түгээн дэлгэрүүлсэн давуу талтай байлаа. Хамтран зохион байгуулсан Д. Оюунтуул менежертэй Дэлхийн Зөн ОУБ-ын Бор-Өндөр 1 ОНХ-ийн хамт олонд баярлалаа.
Total Page Visits: 107 - Today Page Visits: 1