Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс Татварын албаны үйлчилгээг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй хүргэх үүднээс 2018 оны 2 дугаар сараас эхлэн нэвтрүүлсэн “ЦАЙНЫ ЦАГ” буюу 12.30-13.30 цагуудад ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ЦАГ-аа энэ онд үргэлжлүүлэн ажиллуулж эхэллээ. Тус хэлтсийн албан хаагчид 2019.01.03-ны өдрөөс 2019.01.16-ны өдрүүдэд 12.30-13.30 цагуудад буюу “Цайны цаг”-аар тогтмол ажиллаж иргэдэд ажлын зав чөлөөгөөрөө тус хэлтсээс үйлчилгээ авах нөхцлийг хангаж байна. Тус ажлын хүрээнд: Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах иргэдэд бүрдүүлэх материал жагсаалт болон ХХОАТ-ын тайлан гаргах арга зүй И-баримтын бүртгэл, буцаан олголт авах дансны тохиргоо хэрхэн хийх Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын гэрчилгээ олгох, албан татвар хураах Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр олгох зэрэг болон бусад үйлчилгээг үзүүлэх тул иргэд та бүхэн Татварын хэлтсээр 2019.01.03-ны өдрөөс 2019.01.16-ны өдрүүдэд цайны цагаар үйлчлүүлэх боломжтойг дуулгая.

0
178