Говьсүмбэр аймгийн татварын хэлтсийн Татварын орлогын тасагт татвар хураагчийн сул орон тоонд дараахь шаардлагыг хангасан иргэдээс сонгон шалгаруулж авна. Тавигдах шаардлага:
1. Төрийн албаны дэс түшмэлийн сул орон тоонд шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн, эсхүл төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа
2. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан /нягтлан бодогч, эдийн засагч, санхүүгийн менежер зэрэг мэргэжилтэй байж болно./
3. Компьютерийн хэрэглээний программуудад ажиллах чадвартай
4. Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, зөв харилцаа хандлагатай
5. Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай
6. Ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй
ЖИЧ: Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.
Лавлах утас: 99207737