Татварын ерөнхий газрын “Татварын хяналт, шалгалт арга зүйн газар”-аас Нийслэлийн хэмжээнд найман нэрийн дэлгүүрт татварын хяналт шалгалт хийж, гарсан нийтлэг зөрчил дээр холбогдох сургалт, зєвлєгєє єгч, “ Татварын зєрчлєєс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Цаашид уг сургалтыг орон нутагт хийх болсон тул Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгаас 2019 оны 10 дугаар сарын 07-ний єдрийн 15 цагаас “Найман нэрийн дэлгїїрт татварын хяналт шалгалт хийхэд гарсан нийтлэг зєрчил ба тїїнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулна. Сургалтад хүнсний дэлгүүрийн бизнес эрхэлдэг , тусгай зєвшєєрєл бїхий татвар тєлєгчид хамрагдах бєгєєд Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Э.Шинэжавхлан сургалтыг удирдан явуулна. 2020 оноос хэрэгжих “Татварын багц хууль”-ийн шинэчлэлээр татварын эрсдэлгүй татвар төлөгчийг хяналт шалгалтанд оруулахгүй байх заалт тусгагдсан. Тиймээс татвар төлөгчдөд ижил төрлийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжид хийсэн хяналт шалгалтын жишгээр зөвлөх сургалтыг зохион байгуулж байгаа тул Эрхэм татвар тєлєгч та бїхнийг идэвхитэй хамрагдахыг урьж байна.

0
13