Татвар төлөгчдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, татварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Найман нэрийн дэлгїїрт татварын хяналт шалгалт хийхэд гарсан нийтлэг зєрчил ба тїїнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2019 оны 10 сарын 07-ний єдөр зохион байгууллаа. Сургалтыг Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Э.Шинэжавхлан удирдан явуулж, Аймгийн хэмжээнд найман нэрийн дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тусгай зөвшөөрөл бүхий 30 аж ахуйн нэгжийн захирал, нягтлан бодогч болон Монгол такс ТМЗ-ын Говьсүмбэр аймаг дахь салбарын төлөөлөгч нар хамрагдлаа. Тус сургалтаар ижил төрлийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжид хийсэн хяналт шалгалтын нийтлэг зөрчлийг танилцуулж, цаашид авах арга хэмжээ татварын эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөг өгч ажиллалаа..Сургалтанд оролцогсод сургалтын талаар үнэлгээ өгч сургалтын ач холбогдлыг өндрөөр үнэлсэн байна . Сургалтанд идэвхитэй хамрагдсан татвар төлөгч та бүхэндээ баярлалаа.

0
17