“ТАТВАР-ТАНД ОЙРХОН” үйлчилгээ нь иргэдийн талархалыг хүлээсэн, иргэдэд илүү ойр, ХҮРТЭЭМЖТЭЙ ТӨРИЙН ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ болоод байна

0
106

Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс “ТАТВАР-ТАНД ОЙРХОН” үйлчилгээг 2019.01.02-ны өдрөөс эхлэн үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна.
Энэхүү үйлчилгээгээр тус хэлтсээс татварын хэлтсийн үйлчилгээний танхимд хүрэлцэн ирж үйлчлүүлэх боломжгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 70541288 дугаарын утсаар дуудлага хүлээн авч, гэрийн хаягаар очин НӨАТ-ын урамшууллын системд бүртгэл үүсгэх заавар зөвөлгөөг нэг бүрчлэн тайлбарлах, И баримтыг мессэжээр болон апплейкшнээр хэрхэн бүртгэх талаар зөвлөгөө өгч, тусламж үзүүлэн ажиллаж байгаагаараа иргэдийн талархалыг хүлээсэн, иргэдэд илүү ойр, ХҮРТЭЭМЖТЭЙ ТӨРИЙН ШИНЭЛЭГ ҮЙЛ ЧИЛГЭЭ болоод байна.