Товч танилцуулга

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Говьсүмбэр аймаг нь Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог.5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй Төв, Хэнтий,  Дорноговь, Дундговь аймгийн сумтай хил залган байрладаг юм. Монгол улсын бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 дугаар сард байгуулагдсан. Манай аймгийн хувьд эрчим хүч, төмөр зам, авто зам сайтай, Улаанбаатар хот –Налайх-Чойрыг холбосон хатуу хучилттай авто зам 2005 оны 2-р улиралд ашиглалтанд орсон. Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан хуулиудын төслийг Улсын Их Хурал 2006 оны Хаврын Ч уулганаар авч хэлэлцэн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Онцгой албан татварын тухай хуулиудыг шинэчлэн найруулж баталсан билээ. Эдгээр хуулиудаар бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг татварын хувь хэмжээг бууруулах чиглэлээр томоохон алхам хийгдлээ. Энэ арга хэмжээний дүнд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиудын хувьд Монгол улс олон улсын хэмжээнд хамгийн бага татвартай орны нэг болж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, өмнөхөөс илүү тааламжтай нөхцлийг бүрдүүллээ. Татварын хуулиудад оруулсан зарчмын нэг өөрчлөлт нь татварын ачааллыг бууруулах үндсэн дээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах улмаар татварын суурийг өргөжүүлэх, татварын тэгш шударга байх зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Тус аймгийн Татварын хэлтэс нь аймаг сумын тївшинд ажиллах хугацаанд орон нутагт төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай, чанартай, соёлтой, аливаа хүнд суртал, чирэгдэлгүй нэг цэгээс үзүүлэхэд анхаарлаа хандуулж 2008 оны 12 сарын 25-ны өдөр “Нэг цэгийн үйлчилгээг” нэвтрүүлсэн билээ. Тус хэлтэс нь 2006 оны 6-р сард албан өрөө, тасалгааг тохижуулах, засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн. Автомашин, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил худалданавах зэргээр үндсэн хөрөнгийн хувьд бэхжиж, боловсон хүчний \ажилтнуудыг\ чадваржуулж мэдлэг боловсролыг сайжруулах, мэргэшүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зэрэг тодорхой ажлуудыг хийж ирлээ.

Татварын хэлтэс нь хэлтсийн дарга, татварын улсын байцаагч, татварын байцаагч, нягтлан бодогч, эд хариуцагч-жолооч, үйлчлэгч гэсэн 10 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ТОВЧ ТҮҮХ

Нэгэн мянга есөн зуун ерөөд оноос Монгол улсад нийгмийн өөрчлөлт шинэчлэлт гарч зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн үе тохиосон билээ. Улсын Бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу тэр үеийн Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, нийслэлийн Баянтал хороог нэгтгэж Чойр хотыг 1991 оны 7 сараас байгуулжээ./. 0\\89 n99 nnon\0\2bГазарзүйн байршлын хувьд олон аймаг, сумдын дунд оршдог, үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх шинээр байгуулах орон байрны нөхцөл сайтай, нийгмийн дэд бүтцийг харьцангуй хямд өртгөөр шийдэх боломжтой, төмөр зам, эрчим хүчний улсын нэгдсэн сүлжээнд холбогдсон, агаарын тээвэр хөгжүүлэх нислэгийн зурвас талбайтай, ус, нүүрсний хангалттай нөөцтэй зэрэг давуу талууд болон зөвлөлтийн \хуучин нэрээр\ цэргийн ангиуд байрлаж байсан тосгодыг ашиглаж эзэмших шаардлагыг харгалзан манай төр, засаг тус нутгийг цаашид эдийн засгийн чөлөөт бүс болгох, улмаар нийслэлийн ачааллыг хөнгөлөх чиглэлийг баримталж Чойрыг ийнхүү улсын зэрэглэлтэй бие даасан хот болгосон юм. Нийгэм шинэ тогтолцоонд шилжиж байсан ерөөд оны ээдрээтэй энэ жилүүдэд бие даасан үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай, бусад аймаг, хотуудад байдаг захиргаа, аж ахуй, олон нийтийн 35 байгууллагыг үүсгэн байгуулж багаа бүрдүүлэх явдал Чойр хотын төр, захиргаа, удирдлагын нэн тэргүүний тулгамдсан асуудал байв. Боловсон хүчин дутагдалтай эдийн засгийн хямрал гүнзгийрсэн эгзэгтэй үед эдгээр байгууллагыг цоо шинээр үүсгэн байгуулна гэдэг бол туйлаас бэрхшээлтэй байсан нь хэнд ч ойлгомжтой.

Төр засгийн дэмжлэг туслалцаа, ард иргэдийнхээ хүчинд тулгуурлан 1992 оны эцэс гэхэд дээр дурьдсан байгууллагуудын дийлэнх нь голомтоо тулж үйл ажиллагаагаа явуулдаг болжээ. Чойр хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны 16 тоот тогтоолоор АХГЗ-ны Санхүүгийн хэлтсийн дарга Цэрэнжавын Чогсомыг Татварын албыг давхар хариуцуулхаар 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн томилсон байна. Ц.Чогсом Увс аймгийн Тэс сумын уугуул, аж үйлдвэрийн эдийн засгийн, ня-бо мэргэжилтэй нэгэн байв. Ингэж манай татварын албаны үндсэн суурь тавигдсан болно. Ер нь анх улсын бага хурлын 1990 оны 12-р сарын 30-ны өдрийн 39-р тогтоолоор “БНМАУ-ын Албан татварын ерөнхий хууль”-ийг баталсан билээ. Дараа нь 1992 оны 11-р сард Монгол Улсын Татварын Ерөнхий хууль батлагдаж, 1993 оны 01-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж татварын албаны чиг үүргийг тодорхойлсон юм. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн хавсралт хуулийн 4-р зүйлд “Хот тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, түүний дагуу тэдгээрийн өөрийн удирдлагыг зохион байгуулах хүртэл Дархан, Чойр, Эрдэнэт хот одоогийн нутаг дэвсгэртээ аймагтай адислах Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай байна” гэж заасны дагуу Чойр хотын төр, захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа 3 жил явуулж халаагаа шилжүүлжээ. Орон нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн 32-р тогтоолоор гарч Чойр хотын хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Говьсүмбэр аймаг 1994 оны 8-р сард байгуулагдав.

Төвийг Чойр гэж тогтоогоод хуучин хороодыг нь сум болгон зохион байгуулсан байна. Үүнтэй холбогдон хотын Татварын алба нь Говьсүмбуж аймгийн Татварын хэлтэс болон өргөжиж 1994 оны 9-р сарын 1-ний өдрөөс Пунцагийн Шаарийбууг аймгийн Татварын хэлтсийн даргаар томилон ажилуулжээ. П.Шаарийбууг Баянхонгор аймгийн Баян-овоо сумын уугуул, эдийн засагч-нягтлан бодогч мэргэжилтэй нэгэн билээ.

Тус хэлтэс татварын улсын байцаагчаар Лхамжавын Цэцгээ, Самданжамцын Жавхлан, Цогбадрахын Сарантуяа нар, операторын Самдандэмбэрэлийн Мөнхгэрэл, жолооч Аюушийн Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш Г.Батбуян, Г.Ганбат, Л.Цэцгээ, С.Бямба-Эрдэнэ, Л.Төмөрхүү, П.Ганболд нар 2003 оныг хүртэл харилцан адилгүй урт богино хугацаанд татварын хэлтсийн даргын албыг хашиж байв. Үе үеийн дарга нарт ажлын ололт амжилт буй мөн алдаа дутагдал ч байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрийн барилга байгууламж, автотээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, худалдан авах зэргээр үндсэн хөрөнгийн хувьд бэхжиж, боловсон хүчний \ажиллагсадын\ мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар тодорхой ажлуудыг хийгдсэн зэргийг тэмдэглэн дурдууштай. Татварын хууль тогтоомжыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явууулах, татварын хууль тогтоомжын хэрэгжилтэнд хяналт тавих, улс орон нутшийн төсвийн орлогыг бүрдүүлэх зэрэг Үндэсний Татварын Албаны чиг үүргийг хууль эрх зүйн хүрээнд амжилттай гүйцэтгэж ирлээ. Төв аймгийн Архуст одоогийн Эрдэнэ сумын уугуул, ня-бо, эдийн засагч, бараа Самбуугийн Мөнхжаргал 2003 оноос Татварын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан. 2009 оны 2 сараас Дорноговь аймгийн Сүмбэр сумын уугуул, нягтлан бодогч Пунцагсүрэнгийн Энх-Оюун \мэргэшсэн нягтлан бодогч\ хэлтсийн даргаар томилогдон ажилласан.

2008 оны 12-р сарын 29-ны өдөр Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь татвар төлөгчдийн талархлыг зүй ёсоор хүртэж байгаа шинэлэг арга хэмжээ болсон. Монгол улсын Мэргэшсэн ня-бо 1 ажиллаж байсан. 2008 онд тус Татварын хэлтэс “Аймгийн тэргүүний хамт олон”-оор шалгарч Єргөмжлөл хүлээн авсан нь цаашид улам ихийг бүтээх, ажлын амжилтыг ахиулах урам зоригийг нэмсэн билээ.