ТҮҮХЭН ЗАМНАЛ

Чойр хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны 16 тоот тогтоолоор  1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Татварын тасгийг 4 орон тоотойгоор анх байгуулжээ.

Анхны тасгийн даргаар Цэрэнжавын Чогсомыг, татварын байцаагчаар  нар ажиллаж 1990 онд батлагдсан Албан татварын  анхны хуулийг орон нутагт хэрэгжүүлж эхэлжээ.

Хувиараа аж ахуй эрхлэгчид болон ААН-үүд олшрон өсөхийн хэрээр Татварын тасгийн боловсон хүчнийг тэлж, атварын алба нь Говьсүмбуж аймгийн Татварын хэлтэс болон өргөжиж 1994 оны 9-р сарын 1-ний өдрөөс Пунцагийн Шаарийбууг аймгийн Татварын хэлтсийн даргаар,  Лхамжавын Цэцгээ, Самданжамцын Жавхлан, Цогбадрахын Сарантуяа нар, операторын Самдандэмбэрэлийн Мөнхгэрэл, жолооч Аюушийн Бат-Очир нарыг татварын улсын байцаагчаар тус тус томилсон байна.

Татварын багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 1993 онд Татварын албаны бүтэц зохион байгуулалтыг өөрчилж 18 орон тоотой хэлтэс болгон өргөжүүлсэн ба Үүнээс хойш Г.Батбуян, Г.Ганбат, Л.Цэцгээ, С.Бямба-Эрдэнэ, Л.Төмөрхүү, П.Ганболд нар 2003 оныг хүртэл харилцан адилгүй урт богино хугацаанд татварын хэлтсийн даргын албыг хашиж байв. 

2009 оны 2 сараас Пунцагсүрэнгийн Энх-Оюун \мэргэшсэн нягтлан бодогч\ хэлтсийн даргаар томилогдож 2008 оны 12 сарын 25-ны өдөр татвар төлөгчдөд нэг цэгээс үйлчлэх үйлчилгээг орон нутагт анх түрүүнд нэвтрүүлж, үйл ажиллагааг нь хэвшүүлсэн байна. “

Тус хэлтэс нь 2006 оны 6-р сард албан өрөө, тасалгааг тохижуулах, засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн. Автомашин, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил худалданавах зэргээр үндсэн хөрөнгийн хувьд бэхжиж, боловсон хүчний \ажилтнуудыг\ чадваржуулж мэдлэг боловсролыг сайжруулах, мэргэшүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зэрэг тодорхой ажлуудыг хийж ирлээ.

Татварын алба нь 2020 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж Орхон аймгийн татварын хэлтэс нь Захиргаа, хуулийн тасаг,  Татвар төлөгчтэй харилцах тасаг,  Татварын хяналт шалгалтын тасаг гэсэн 3 тасагтай болсон.

 Говьсүмбэр аймгийн татварын газар 2024 он 1-р улирлын байдлаар нийт 11 орон тоотойгоор ажиллаж байгаа бөгөөд газрын даргаар П.Энх-Оюун, Захиргаа, хуулийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч , Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхмандах,  Татварын хяналт шалгалтын тасгийн даргаар Ч.Отгонбаяр нар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч З.Сумьяажав
Утас: 70541288
Цахим шуудан: Gobisumber@mta.gov.mn