Татварын албаны үйл ажиллагааны чиг үүргийн хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг үр ашигтай зохион байгуулах зорилгоор ТББ-дтай “САНАМЖ” бичиг БАТАЛГААЖУУЛАХ үйл ажиллагаа зохион байгуулав.

0
129
Татварын албаны үйл ажиллагааны чиг үүргийн хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг үр ашигтай зохион байгуулах зорилгоор ТББ-дтай “САНАМЖ” бичиг БАТАЛГААЖУУЛАХ үйл ажиллагаа зохион байгуулав.
Говьсүмбэр аймгийн татварын хэлтсээс Татварын ерөнхий газрын дарга, Говьсүмбэр аймгийн засаг дарга нартай байгуулсан 2021 оны “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”, аймгийн засаг даргатай хамтран ажиллах 2021 оны төлөвлөгөөнд тус тус тусгагдсны дагуу “Авлилгын эсрэг хууль”, “Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-иудыг удирдлага болгон, Татварын албаны үйл ажиллагааны чиг үүргийн хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг үр ашигтай зохион байгуулах зорилгоор ММНБИ-ын Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөл, Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн Говьсүмбэр аймаг дахь салбар зөвөл,”Хөгжлийн түншлэл” ТББайгууллагуудтай хамтран ажиллах “САНАМЖ” бичгийг үзэглэн ажиллалаа.
Үйл ажиллагаанд Татварын хэлтсээс Захиргаа хуулийн тасгийн дарга, ТУАБ С.Алтанцэцэг, Татвар төлөгчтэй үйлчлэх тасгийн ТУБ Ч.Энххишиг, ММНБИ-ийн салбар зөвлөл, ТМЗН-ийн салбар зөвлөлийн тэргүүн В.Бурмаа, “Хөгжлийн түншлэл” ТББ-ын тэргүүн Ч.Нарантуяа нар оролцлоо.
Total Page Visits: 124 - Today Page Visits: 1