Хялбаршуулсан горим ашиглан хэрхэн тайлан гаргах вэ?

0
105

ХХОАТ-ын тухай хуулийн 15.6.-д “тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж” гэж заасны дагуу хувиараа бизнес эрхлэгч иргэн та 2021 оны 12-р сарын 31-ний дотор хялбаршуулсан горимын хүсэлт илгээж тайлангаа хялбаршуулсан горимоор илгээх боломжтой.

Өмнөх тайлант жилд буюу 2020 оны тайлангаа хялбаршуулсан горимоор илгээсэн бөгөөд энэ оны борлуулалтын орлого нь 50 саяд хүрээгүй бол дахин хүсэлт илгээх шаардлагагүйгээр хялбаршуулсан горимоор тайлангаа илгээнэ.