Орон сууцны буцаан олголтын шаардагдах материалын жагсаалт

0
375
Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол эхний жилд дараах материал шаардлагатай:
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
4. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаварын дугаар/
Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
1. “Худалдах худалдан авах гэрээ”
2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.
Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор цахимаар харьяа татварын албандаа ирүүлээрэй.