АЙМГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ-дийн шагналыг гардуулав.

0
384
Монгол Улсын Үндсэн хууль болон татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, татварын тайлангаа тухай бүр хугацаанд нь шударгаар тайлагнаж, ногдсон албан татвараа хугацаанд нь төлж, цахим төлбөрийн баримт олголтоор тэргүүлэн ажилласан аймгийн татвар төлөгчдийн төлөөлөлд өнөөдөр тус хэлтсийн дарга АЙМГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ-дийн шагналыг гардуулан олгов.
Хэдийгээр энэ цаг үеүд амаргүй хэдий ч улс, орон нутгийн төсөвт үнэтэй хувь нэмэр оруулж буй Говьсүмбэр аймгийн нийт татвар төлөгчдийн түүчээ болж, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн талархал илэрхийлэн, цаашдын бизнесийн үйл ажиллагаа нь улам өргөжихийг хүсэв.