Малын тоо толгойн албан татвар төлөх хагас жилийн хуулийн хугацаа 7-р сарын 15

0
31

Малын тоо толгойн албан татварын хууль 2020 оны 11 дүгээр сарын 13 -нд Улсын их хурлаар батлагдаж, 2021 оны 1 дүгээр сарын 1-ээс улс орон даяар хэрэгжиж, дагаж мөрдөж байгаа билээ. Тус хуулийн 7.1-д заасны дагуу албан татвар төлөгч нь ногдуулсан албан татварыг ХОЁР ТЭНЦҮҮ хуваан тухайн жилийн 7-Р САРЫН 15 болон 12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН ДОТОР өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө.

Малын тоо толгойн албан татварын орлогыг Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заасны дагуу бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна.
Холбоо барих дугаар: 70541288 70543263
Доорх холбоосоор орж Малын тоо толгойн албан татварын хуультай танилцаарай.