Хөдөөгийн сэргэлт

0
133

Орон нутаг дахь ААН-үүдэд зориулсан Татварын дэмжлэгүүд /2023 оноос эхлэн хэрэгжих дэмжлэгүүд нэмэлтээр орсон/:
✅ Шинээр бий болгосон барилга байгууламжинд өөрийн сонголтоор 15 жилээр элэгдэл тооцож татвар ногдох орлогоос хасаж болно /энгийн нөхцөлд 25 жилээр/
✅ Нийслэлээс үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн тохиолдолд тухайн нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг 50%-р нэмэгдүүлж татвар ногдох орлогоос хасаж тооцно.
✅ Ажил хайгч иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр хагас жилээс дээш хугацаагаар шинээр ажиллуулсан бол тухайн хугацаанд хамаарах цалингийн зардлыг 20%-р нэмэгдүүлж татвар ногдох орлогоос нэг удаа хасаж тооцно.
✅ Дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50%-р хөнгөлнө.
✅ Нийслэлээс 500 км-с дээш алслагдсан бүс нутаг дахь бизнесийн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 50%-90%-р хөнгөлнө.
✅ Газар тариалан, Мал аж ахуйн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 50%-р хөнгөлнө.