Барилгын дээврийн засварын ажилд захиалагчийн хяналт хийлгүүлэн ажиллаж байна.

0
155
Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab

ФАЙЛЫГ ТАТАЖ ҮЗЭХ [14.09 MB]

2023.06.14
Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab

ФАЙЛЫГ ТАТАЖ ҮЗЭХ [14.09 MB]

Тус барилгын дээврийн засварын ажлыг хийх тендер шалгаруулалт явагдаж / ГСАТХ/202304010/, үнэлгээний хорооны дүгнэлтээр шалгарсан Жавхлант арвижих ХХК засварын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд засварын ажилд Захиалагчийн хяналтыг тавиулан ажиллаж байна.
2023.05.10-2023.06.09-ний өдрийн байлдаар нийтдээ 3 удаагийн хяналтыг хийгээд байна. Захиалагчийн хяналтаар дараахь үүрэг даалгаваруулыг өгч, биелэлтийг хангуулан ажиллав. Үүнд:

1. Хуулсан хуучин хар цаасыг засвар хийгдэж байгаа талбайгаас зайлуулж зориулалтын хогийн цэгт буулгах.
2. Хуучин дээврийн дулаалга материал /үнс/ нойтон байгаа тул хатаах. Бүрэн хатсаны дараа цементэн тэгшилгээг хийх.
3. Дээврийн ус хаях налуу нүдэн баримжаагаар алдаа байгаа тул налуугын алдааг засах.
4. Засварт ашиглагдаж байгаа барилгын материалын гарал үүслийн гэрчилгээ, сертификатыг харуулах бичиг баримтад хавсаргах
5. Дулаалгын материал дээр нэмэлтээр пилонк дэвсэж өгөх /гялгар цаас/.
6. Бетон зуурмагаас шоо дээж авч лабораторт шинжлүүлэх..
7. Цементэн зуурамган тэгшилгээний налууг БНбД 31-07-05 дагуу хийж бэхжүүлэлтийг авах.
8. Бэхжилт авсан гадаргууг сэнст өнгөлөгчөөр сайтар цэвэрлэж, хуйлмал хар цаас наахад бэлтгэх.
9. Засварт ашиглах битум материалын сертификат гарал үүслийн баримт бичгийг үзүүлэх.
10. Хуйлмал хар цаасыг наахдаа БНбД 31-07-05 баримтал ажиллах.
11. Ам даруулга буруу хийсэн хар цаас хуулж дахин наах.
12. Хуйлмал материалыг нааж байгаа гадаргууг сайтар цэвэрлэж байх.
13. Ил далд ажлын акт бичих.
14. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиж ажиллах, ажилд гарахдаа ажил үүргийн зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж хэвших

Гүйцэтгэгч: Жавхлант Аривжих ХХК
Захиалагч: Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс
Захиалагчийн хяналтын инженер: Т.Эрдэнэбаяр