БИДНИЙ ТУХАЙ

 

Говьсүмбэр аймгийн Татварын газрын дарга
П.Энх-Оюун

Говьсүмбэр  аймгийн Татварын газрын цахим хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид цахим хуудсаараа дамжуулан Хууль эрх зүйн шинэчлэл,  татвар төлөгч танд зориулсан боломжууд, системийн хялбар шийдлүүд, татварын хэрэглээний программууд дээр хэрхэн ажиллах зэрэг танд хэрэгтэй мэдээ, мэдээлэл зааварчилгааг хүргэхийг зорилоо.

Хөгжлийн үндэс Татвар төлөгч Танд баярлалаа.

Татварын албаны гурав дахь үеийн шинэчлэлийн хүрээнд 2019.03.22-ий өдөр татварын багц хууль шинэчлэгдэн батлагдсан.  Мөн татварын үйл ажиллагаа 100 хувь цахимжиж, И Баримт аппликейшнээр дамжуулан татварын бүхий л үйлчилгээг гар утаснаасаа авах боломж нээгдлээ. Үүний үр дүнд иргэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран татвар төлөгчөөр бүртгүүлэхэд 2 минут зарцуулж, тайлангаа илгээн, мөнгөн дүн зөрүүгүйгээр 20 секундийн дотор татвараа төлөх бүрэн боломжтой боллоо.

Түүнчлэн татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ, татварын хууль тогтоомж мөрдөлтийн түвшин, зан хандлагад нийцүүлсэн сегментийн бодлогыг хэрэгжүүлж байна.

Татварын алба нь татвар төлөгчдөд мэргэжлийн үйлчилгээг шуурхай, энгийн, хялбар байдлаар үзүүлэх, мэдээллийг илүү хурдан, оновчтой боловсруулах, татварын хяналт шалгалт,  татвар хураалтын чанарыг сайжруулах, цахим үйлчилгээг улам боловсронгуй болгох улмаар татварын цахим үйлчилгээний хэрэглээг иргэдэд хэвшүүлэх,  татварын хууль тогтоомжийн даган мөрдөлтийг бодитой нэмэгдүүлэхийг зорьж байна.

Технологийн эрин зуунд амьдарч буй татвар төлөгч таны хэрэгцээ шаардлага, санал хүсэлтэд нийцүүлэн бид татварын хууль тогтоомж, цахим үйлчилгээгээ таниулахын тулд  энэхүү цахим хуудсаа цаг үргэлж хөгжүүлэх болно.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ ёсчлон биелүүлж улс орны хөгжил дэвшлийг хамтдаа бүтээлцэж буй эрхэм татвар төлөгч танд баярлалаа.

АЛСЫН ХАРАА

Системийн хөгжлийг түүчээлж, манлайлагч мэргэшсэн, чадварлаг албан хаагчидтай, шударга, ил тод, нээлттэй, шуурхай үйлчилгээнд чиглэсэн татварын газар байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулж, хурааж, үйл ажиллагааны чиглэлийн дагуу гүйцэтгэлийн стандартын түвшинг биелүүлэх замаар нийтийн хэрэгцээг хангахад оршино.

ЗОРИЛТ:

Мэргэшсэн, чадварлаг албан хаагчидтай шударга, ил тод, нээлттэй, шуурхай үйлчилгээнд чиглэсэн татварын хууль тогтоомжийн дагуу улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрэн төвлөрүүлэх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:

Эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагааны стратегийн доор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ.

Зорилт-1: Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах

Зорилт-2: Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

Зорилт-3: Улс, орон нутгийн төсвийн татварын орлого бүрдүүлэх

ЧАНАРЫН БОДЛОГО:

Татварын хэлтэс нь мэргэшсэн чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцийг хөгжүүлэн, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, татвар төлөгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай шуурхай үйлчилгээг хүргэж ажиллана.

ҮНЭТ ЗҮЙЛ:

З– Зорилго нь чанарт суурилсан

Ө– Өсөн дэвших бүтээлч санаачлагатай

Г– Гүйцэтгэлийг хэрэгжүүлсэн

И– Инноваци бүтээмжид чиглэсэн

И– Ирээдүйн эрсдэлээс сэргийлэх

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч З.Сумьяажав
Утас: 70541288
Цахим шуудан: Gobisumber@mta.gov.mn